card

Эмчилгээний Йога Баясалгалын 5 хоногийн сургалт

Барааны код:
Үнэ
350,000

Эрүүл Цэвэр агаарт зөөлөн урсгалт Винъяаса йога + Эмчилгээний йога+ Алжаал тайлах бясалгал + Нүүрний Йог хосолсон тав тухтай байр нам гүн тайван орчинд 5 өдрийг ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ бие сэтгэлээ амраан амьсгалынхаа эрүүл мөн чанарыг эрхэмлэн өөрийн дотоод оршихуйгаа анирдан тухлаарай.

Үнэд багтсан:
Байрлах өрөө
Өглөө, өдөр, оройн хоол /эрүүл, зөв зохистой хоололт/

Йога Бясалгалын хичээл

Хоол:
Өв уламжлагдан ирсэн шар тос цагаан идээгээр амтлан гаргасан амт чанартай эмчилгээний цагаан хоолоор үйлчилнэ.

Өдөр: 2022.05.05

Эмчилгээний йогийн үед тархи, мэдрэлийн систем дээд зэргээр сулран бие махбодь бүрэн амарч чаддаг. Энэ нь цусны эргэлтыг сайжруулан булчирхайн үйл ажиллагааг дэмжин идэвхижүүлдэг.

Ингэснээр эд эсийн түвшинд бие эрүүлжиж, сэтгэл санаа тайвшран стресс бухимдалаас ангижирна.

Өдөр тутмын оюуны болон биеийн ачаалал, гадаад орчны нөлөөлөл, дуу чимээ, стрессээс холдож, нам гүмд, тайван амгаланг мэдэрч, байгаль дэлхийтэйгээ ойртон, бие махбодь, оюун ухаан, сэтгэл санаагаа хэрхэн нэгтгэхэд иогаар дамжуулан суралцаж, өөрийн дотоод мөн чанарыг нээн, алжаалаа тайлан амрах юм.

Уламжлалт Хатха иог нь дараах 8 шатаас бүрдэх бөгөөд дан ганц asana буюу биеийн дасгалаар иогийг төлөөлүүлэх нь хэт өрөөсгөл ойлголт юм. 

  • Yama (Цээрлэх үйлүүд буюу өөрийгөө хянах)
  • Niyama (Хийх ёстой үйлүүд буюу дэг журам)
  • Asana (Бие махбодын дасгал)
  • Pranayama (Амьсгалын дасгал)
  • Pratyahara (5 мэдрэхүйн шунал хүслээс өөрийгөө тусгаарлах)
  • Dharana (Төвлөрөл)
  • Dhyana (Бясалгал)
  • Samadhi (Бүрэн нээгдсэн дээд ухамсар)

Манай хөтөлбөрт хамрагдсанаар дээрх ухагдахуунуудыг судлан суралцаж, иог бясалгалын гүн гүнзгий ойлголт, мэдлэгийг олж авдаг.

  • Энэхүү сургалтанд 16-с дээш насны ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ бүх хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд урьд өмнө йогийн дасгал, бясалгалаар хичээллэж байсан туршлага огт шаардахгүй, цаг заваа сайтар зохицуулаад ирхэд болно.
  • ОО, Саван, сойз, шампунь, гар нүүрний алчуур гэх мэт
  • Халуунаа баридаг жижиг халуун сав (300-500 мг)
  • Зөөлөн ултай таавчиг (Дулаан)
  • Ор дэрний цагаан хэрэглэл
  • Биенд эвтээхэн 2-3 ээлжийн хувцас оймс (Цээж нуруу гар ил гарсан цамц хэрэггүй, Хэт богино өмд хэрэггүй)
  • Нүүрний йогад хэрэглэх толь
  • Үнэт эдлэл ,алт мөнгө /Төвд байрлах хугацаанд таньд хэрэг болохгүй/
  • Архи, Тамхи, Чихэр Боов Бусад хүнсний зүйлс /Төвөөс өгч байгаа хоол унд эрүүл зөв зохистойг эрхэмлэсэн байгаа/
  1. Архи Тамхи хортон хэрэглэхгүй байх
  2. Амьтны амь хөнөөхгүй байх
  3. Хулгай хийхгүй байх
  4. Худал хэлэхгүй байх
  5. Хурцал үйлдэхгүй байх
  6. Үнэртэй ус хэрэглэхгүй
  7. Гар утас хэрэглэхгүй  /5 хоног энэ соронзон долгионоос холдох хэрэгтэй /
  8. Юм ярихгүй нам гүн тайван байх  /хоорондоо элдэвийн юм ярихгүй. Ямар нэгэн эргэлзсэн асуух зүйл гарвал зохион байгуулагчид болон багшдаа хандан асууж болно/
  9. Ном сэтгүүл уншихгүй /Ингэх нь таны анхаарлыг сарьнуулж өөртөйгөө байж бясалгахад саад болох учираас бүх цаг заваа йога бясалгалдаа зориулах хэрэгтэй/

Дээрхи дүрэм журам нь энэ 5 хоногийн сургалтаас ач тус ихийг хүртхэд тань туслах болно.

Багш нар

Эртний сайхан Йога Бясалгалын мэдлэгийг монголынхоо уламжлалт ур ухаан, өв соёл, уламжлалт ангаах ухааны мэдлэгтэй хослуулан дэлгэрүүлэн явах нь эрхэм зорилго минь билээ.
Төвийн багш нар нь 15 жилийн йога бясалгалын арван туршлагтай...

Л. Янжин

Йогийн багш
АНУ-н улсын Yoga Alliance-д бүртгэлтэй уламжлалт хатха йогийн багш

Б.Дарьжав

Бясалгалын багш, БНЭУ-ын Yoga alliance виняаса йогийн багш, Эмчилгээний йогийн багш,

Б. Нансалмаа

Йогийн багш
БНЭУ-ын Yoga alliance виняаса йогийн багш, Эмчилгээний йогийн багш, ОУ-ын нүүрний йогийн багш

Хичээлийн Үйл Явцын Зураг

Манай төвд хүрэлцэн ирж өөр өөрлүү тань хөтлөх хөтөлбөрт хамраглан тайван амгалан, эрүүл саруул эрч хүч өөрөөс минь ихтэйг мэдрэн нүдэндээ гал нүүрэндээ цог бадруулсан тта бүхэндээ талархлаа.
Та бүхэн минь эрүүл энх тэгш амгалан сэтгэл аз жаргалаар бялхан байх болтугай ...................................

Амьсгал Бие Сэтгэл сүлэлдэн нэгдсэн чухам өөрийн мөн чанараар жаргасан хичээлууд маань үргэлжилсээр л...................................

Та бүхэн минь бидэнд Урам зориг Хайр бэлэглэж байдагт талархая..........................
Байгалын сайханд нам гүмхэн орчинд бясалгал хийж өөрийгөө сонсох ч сайхан шүү...........
Хүн яруу төгөлдөр бүтээгджээ...............
Бүтээгч хүчинд талархий.......................

Хоол

Өв уламжлагдан ирсэн шар тос цагаан идээгээр амтлан гаргасан амт чанартай эмчилгээний цагаан хоолоор үйлчилнэ. 

Их идэхийн эрдэм гэж үгүй 
Их идсэнээр биед гэм болдог
Хэмжээт бага зохистой хоол цай 
Шим тэжээл шингэц сайтай байдаг
Гэр,биеэ гоёх сайн ходоодоо гоёх нь бүр илүү ач тустай

Ариусахуйн түлхүүр йога бясалгалын төврүү явах замыг дроноор харуулав