Эмчилгээний йога | Restorative Yoga
Үүсэл:
Орчин үеийн завгүй амвдарлын хэв маяг, хэт эрчимтэй ачаалал авсан дасгал хөдөлгөөний үед энерги, эрч хүч алдагдаж тархи байнга ажиллаж байдаг учраас энергийг хадгах нөхөн сэргээхийн тулд эмчилгээний йога үүссэн.
Ач холбогдол:
Эмчилгээний йога нь тархи оюун санаа ухамсарыг гүн тайвшруулсанаар булчин дээд зэргээр сулран бие махбодь бүрэн амарч чаддаг байна. Булчин сулран тавигдахад сэтгэлийн хөөрөл, стресс бухимдал мөн тайлагддаг. Унтахаас илүүтэй амралт тайвшралыг өгч чаддаг нь батлагдсан ба учир нь унтаж байхад бид зүүдний төлөвт шилжин мэдрэл болон булчингууд идэвхитэй хэвээр байдаг байх нь. Тиймээс та эмчилгээний йога хийснээр заавал амралтанд явж амрахгүйгээр оюун ухаанаа бүрэн тайвшруулан биеэ амрааж чадах нь. Эмчилгээний йогийн нэмэлт хэрэгслэлүүд нь биеийг дэмжиж идэвхитэй суллаж амраадаг ба үүний үр дүнд та тухайн байрлалыг хийх бус уг дасгалын үр ашгийг биедээ маш сайн хүлээн авна гэсэн үг. Хүч зарцуулахгүй харин энерги хүч чадлаа нөхөж авах болно. Гаднаас ажиглахад зүгээр л хэвтэж байгаа мэт боловч йогийн бүхий л дасгалуудыг багтаасан байдаг.
- Гэдийсэн
- Тонгойсон
- Мушгисан
- Урвуу байрлал г.м
Эмчилгээний йогийн байрлал бүр өөрийн гэсэн чанартай, үр ашигтай боловч стресс хуралдуулахгүй, татагдсан мэдрэмжгүй биеийг тайвшруулах зорилготой. Сайн сайхан амьдрал нь эрүүл нуруунаас хамаарна. Нурууний яс нь тэгш эрүүл байхад энергийн хүрд идэвхитэй байж энергий саадгүй урсдаг. Эмчилгээний йогийн дасгалийн дараалал нь нурууний ясыг бүх зүгт хөдөлгөн хийгддэг учир энэ боломжийг танд олгоно. Эмчилгээний йога нь парасимтетик мэдрэлийн системийг бүрэн идэвхжих боломжийг олгодог. Энэ системд нөлөөлснөөр цусны эргэлт, даралт, зүрхний хэмнэлийг тэнцвэржүүлэх мөн дархлааны системийг эрүүлжүүлэн сэргээх, дотоод шүүрлийн системийг эрүүл байладаг. Улмаар хүний эрүүл мэнд бүхэлдээ сайжирдаг. Парасимтетик мэдрэлийн систем ажиллахгүй бол бид өвдөж эхэлдэг. Эмчилгээний йога нь зүү эмчилгээ, мэдрэлийн цэгэн бариа массажтай адил бидний энергийн урсгалыг тэнцвэржүүлэн ухамсартайгаар биеийг амраах түүнчлэн зөөлөн сунгалт гүнзгий амьсгалтай хослуулан хийвэл үр ашгийг улам сайн мэдрэх боломжтой.
Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэг тамирчид бусад йогийн төрлөөр хичээллэдэг хүмүүс ч эмчилгээний йога хийснээр булчингаа гүйцэт амраан илүү уян хатан байдал эрч хүчийг өөртөө мэдрэх болно.